MNEN

Ангилал

Сэтгэл зүйн булан

Алдаж болохгүй алтан хором


MUPA-д 2009.05.13-аас хойш нийт хандалт

 

 

Админтэй холбогдох

Холбоос



Монгол өрх сэнгэл заслын холбооны үүсэл

"Монгол Өрх" Сэтгэл Заслын Холбоо

“Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбоо нь 2006 онд 2 сарын 8 нд ХЗДХЯ –д бүртгэгдэн байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй нийгэмд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг, мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл

1.Голландын иргэн, сэтгэц засалч Мирям Хосперс (Phd) 2011 оны 5 сараас эхлэн 10 сар хүртэлх хугацаанд зөвлөх клиник сэтгэлзүйчээр ажиллаж, Сэтгэлзүйчдийн ажил хэрэгч зөвлөгөөн долоо хоног бүрийн Мягмар гарагт “Монгол Өрх”СЗХны байранд тогтмол зохион байгуулж байна. 10.00 – 13.00 цагт “Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбоо

2.Согтуурах донгоос сэргийлэх чиглэлээр ажилладаг сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, төрийн бус байгууллагын сургагч нараас бүрдсэн хамтран ажиллагчдын уулзалт сар бүрийн сүүлийн долоо хоногийн 5 дахь өдөр 14.00 цагт болдог.

2011 онд Энхтайвны Корпустай хамтран “Өсвөр үе залуучуудыг архидалтаас урьдчилан сэргийлэх аян”сэдэвт 21 аймгийг хамарсан өртөөчилсөн аяныг “Эрүүл шийдвэр-Эрсдэлгүй ирээдүй” уриан дор зохион байгуулж 200 үе тэнгийн сургагч багш, 8000 өсвөр үеийнхнийг хамруулж, сургагч багшийн гарын авлага, DVD сургалтын кино, сурталчилгааны фудволк, аянд оролцсон сургуулиудыг “Хамтран ажиллагч сүлжээний гишүүн сургууль” –иар батламжилж, хамтран ажиллав.

3. 2011 онд ХЗДХЯ,ГХУСЗЗ-тай хийсэн гэрээ, АСТС, ДЭМБ -ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдлээс сэргийлэх боловсролын албан сургалт” ЗЦГ, НАСБТ-тай хамтран зохион байгуулсан.

4. 2011онд “ Нийгмийн Хамгааллын Сүлжээ” төсөл. “Мегси Кор – Монгол Олон Улсын Байгууллага”-тай хамтарсан “ Зорилготой амьдарч – Зоригтой алхам хийе ” уриан дор “Нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх” зөвлөх үйлчилгээг Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян – Өлгий, Увс, Завхан, Архангай, аймгуудад хэрэгжүүлсэн.

5. 2011.01 сард. Францийн “Дэлхийн Эмч Нар” Олон Улсын нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй “Архидан согтуурах хамаарлаас урьдчилан сэргийлэх сэтгэлзүйн тусламж үйлчилгээ” сэдэвт 3 өдрийн мэргэжил дээшлүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулсан.

6. 2011 онд ДЭМБ-ын дэмжлэгтэй “Архидан согтуурахаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулах олон нийтэд түшиглэсэн хамтран ажиллах загвар” төслийг БГД-ийн 10 хороон дээр амжилттай хэрэгжүүлээд байна.

7. “Дотуур байрны охид хөвгүүдийн хүүхэд хамгаалал, эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийгэмсэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд нийгмийн ажилтан, багш, сэтгэлзүйч мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Норвегийн Тусламжийн Байгууллагатай хамтран 2011 оны 01 сарын 24-25 ны өдрүүдэд Ховд хотод зохион байгууллаа.

8. “ Замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь” үйл ажиллагааг ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ тэй гэрээлэн 2011 оны 09 сараас эхлэн Улаанбаатар хотын 9 дүүргийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна.

9. Голландын Сэтгэлзүйчдийн холбоо, Клиник сэтгэлзүйч, магистр Мирям Хосперстай хамтарсан “Сэтгэцийн тулгамдсан асуудалтай болон эмгэгтэй хүнийг илрүүлж, интервенци хийх” сэдэвт туршлага солилцох, сэтгэлзүйчдийн ур чадвар нэмэгдүүлэх сургалт 2011 оны 09 сарын 13, 14, 15 ны өдрүүдэд 20 хүний бүрэлдэхүүнтэй болж, сургалтанд оролцогчдод сертификат гардууллаа.

"Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох нь" сэдэвт нөлөөллийн уулзалт

2010 оны 06 сарын 07-ны Даваа гаригт Пума Империал зочид буудалд Иргэний Нийгмийн Байгууллагын төлөөлөл болох Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, “Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбоо зэрэг байгууллагууд тэргүүлэн "Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох нь" сэдэвт нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа.

Огноо: 2010-06-11

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“Их Тэнгэр” цогцолборт “Стресс менежмент”-ийн сургалт зохион байгуулагдлаа

11 сарын 27-нд Төрийн тусгай үйлчилгээний “Их Тэнгэр” цогцолборт “Стресс менежмент”-ийн сургалт зохион байгуулагдлаа.

Огноо: 2009-11-29

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“Хүүхдийн насзүйн хөгжлийн трансакци хэрэгцээ ба дутуу дулимагийн хам шинж, түүнийг нөхөн сэргээх сэтгэлзүйн тусламж үйлчилгээ” мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

11 сарын 17-21 өдрүүдэд “Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбооны сургалтын танхимд “Хүүхдийн насзүйн хөгжлийн трансакци хэрэгцээ ба дутуу дулимагийн хам шинж, түүнийг нөхөн сэргээх сэтгэлзүйн тусламж үйлчилгээ” 5 өдрийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Огноо: 2009-11-22

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Сэтгэлзүйн нэвтрүүлэг

МҮОНТ, "Өглөө" хөтөлбөрт "Монгол Өрх" Сэтгэл Заслын Холбооны сэтгэлзүйч С.Баасанбат

Огноо: 2009-09-27

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“Сэтгэл гутрал – Архины хамааралтай хүнд сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нь”

“Сэтгэл гутрал – Архины хамааралтай хүнд сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт сургалт 2009 оны 07 сарын 8,9-нд сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүд (нийт 46 оролцогчтой) олон улсын дэвшилтэт арга барилаас суралцаж, харилцан туршлага солилцлоо.

Огноо: 2009-09-04

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд тавигдах шаардлага, сэтгэлзүйч мэргэжилтний ёсзүйн кодекс, гацаарчилсан зөвлөгөө өгөх горим”

2008 онд “Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд тавигдах шаардлага, сэтгэлзүйч мэргэжилтний ёсзүйн кодекс, гацаарчилсан зөвлөгөө өгөх горим” боловсруулж, энэхүү баримт бичгийг албан ёсны болгох талаар НХХЯ-тай хамтран ажиллаж байна. 

Огноо: 2009-09-02

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлэх эмнэлэг түшиглэсэн Нэг Цэгийн Үйлчилгээ

Гэр бүлийн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид эмнэлэг түшиглэсэн Нэг Цэгийн Үйлчилгээний журам боловсруулах ажлын хэсэг ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна. Манай холбооны сэтгэлзүйчид энэхүү ажлын хэсэгт мэргэжил арга зүй, техникийн зөвлөхөөр ажиллаж байна.

Огноо: 2009-09-02

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“Архины зохистой хэрэглээний талаарх мэдээлэл”-ийн сургалт

ХЗДХЯ-ны ГХУСЗЗөвлөл, НЦГ-ийн ОНХХ-ийн Согтуурал мансуурлаас урьдчилсан сэргийлэх чиглэлийн хэлтэстэй хамтран Нийслэлийн 6 дүүргийн нийт бие бүрэлдхүүнд архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зохистой хэрэглээний талаарх ойлголт нэмэгдүүлэх, сонгосон бүлэгт танин мэдэхүй , зан үйлийн сэтгэл заслын хөтөлбөрт хамруулах ажлын хүрээнд 2009 оны 09 сарын 15 – аас 12 сарын 15 хүртэл  хамтран ажиллах боллоо.

Огноо: 2009-08-27

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“Архины хэрэглээ, эрт илрүүлэлт, богино хэмжээний ярилцлага

2009 îíû 6-ð ñàðûí 24-íы өдөр “Àðõèíû õýðýãëýýний түвшин, Эðò èëð¿¿ëýëò áîëîí Бîãèíî õóãàöààíû ÿðèëöëàãà” ñóðãàëòыг “Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбооноос Нийслэлийн Цагдаагийн Газрын сургалтын танхимд зохион байгуулав.

Огноо: 2009-08-18

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт

“Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбоо нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг зохион байгуулах журам боловсруулах ажлын хэсэгт мэргэжлийн (техникийн) зөвлөхөөр ажилласан билээ.  Уг журам Хуульзүй дотоод хэргийн сайд, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2009 оны 03 сарын 20 нд 69/55 –р тушаалаар батлагдсан байна.   

 

Огноо: 2009-08-12

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“СЭТГЭЛ ГУТРАЛ – АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮНД СЭТГЭЛЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулах гэж байна

“Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбооноос “СЭТГЭЛ ГУТРАЛ – АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮНД СЭТГЭЛЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” сургалтыг 2009 оны 7-р сарын 7-8 өдрүүдэд ХЗДХЯ Шүүх Шинжилгээний Үндэсний Төвийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Огноо: 2009-07-01

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Нууц/The Secret

Сэтгэлзүйн кино.

Огноо: 2009-05-26

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Хүүхэд бүрийн төлөө-ХАМТДАА

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, "Дэлхийн худалдааны төв-Улаанбаатар" ХХК-тай хамтран 2009.05.30-2009.06.01 өдрүүдэд "Хүүхэд бүрийн төлөө-ХАМТДАА" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Огноо: 2009-05-25

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


“Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” Олон Улсын өдөр

“Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” Олон Улсын өдрийг жил бүрийн 4 сарын 30-нд дэлхий даяар тэмдэглэдэг юм. Энэ өдрийг тохиолдуулан “Гурван Тамир” Бүрэн Дунд сургуулийн

Огноо: 2009-05-05

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


ЦЕГ-т сэтгэлзүйчдийн сургалт боллоо

2009 оны 3-р сарын 27-ны Баасан гарагт ЦЕГ-т Монголын бүх аймаг, дүүргүүдээс ирсэн Цагдаагийн сэтгэлзүйчдэд сургалт зохион байгуулагдсан байна. Энэ сургалтанд “Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбооны тэргүүн, сэтгэлзүйч С.Баасанбат “Харилцааны сэтгэлзүй”, “Эрэгтэй хүний сэтгэлзүйн онцлог” зэрэг сэдвээр лекц уншлаа.

Огноо: 2009-05-03

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Эцэг эхийн хараа хяналтгүй, хэсүүчлэн амьдардаг хүүхдүүдийг нийгэмшүүлэх

Хүүхдийн Төлөө Үндэсний Газартай гэрээлэн 2008 оны 12-р сарын 25-аас 2009 оны 1-р сарын 25-ны хугацаан “Эцэг эхийн хараа хяналтгүй, хэсүүчлэн амьдардаг хүүхдүүдийг нийгэмшүүлэх” үйл ажиллагааг

Огноо: 2009-05-02

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Би гэртээ харимаар байна

Монгол Австралийн Хөгжлийн Агентлагийн Жижиг үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Би гэртээ харимаар байна” хараа хяналтгүй хүүхэд, тэдний гэр бүлд нийгэм сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлсэн. НЦГ-ын Харьяа ХХҮТөвд ирсэн 83 хүүхдтэй ганцаарчилан уулзаж

Огноо: 2009-05-01

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


Би хотын иргэн боллоо

Дэлхийн Банкны “Эмзэг болон ядуу бүлгийг нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах” хөтөлбөрийн хүрээнд “Би хотын иргэн боллоо” хөдөөнөөс шилжин ирсэн эмзэг болон ядуу иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх төсөл 2007 оны 11 сараас 2008 оны 7 сарын 1 хүртлэх хугацаанд хэрэгжүүлсэн. СХД-ийн 1-р хорооны дэргэд ГЭР байршуулан

Огноо: 2009-04-30

Оруулсан: Админ

дэлгэрэнгүй


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | Дараах | Сүүлчийн