|
Ангилал
Сэтгэл зүйн булан
Алдаж болохгүй алтан хором
Админтэй холбогдох
Холбоос
|
|
Azamat /2009-04-27/
|
Hi! Tanai companid Ajiliin undur amjilt husie
|
|
Админ /2009-04-27/
|
Танд баярлалаа.
|
|
Amaraa /2009-04-30/
|
Sain bnu? Niigmiin sain saihnii tuluu uil ajillagaa yavuulj bui tanai hamt olond amjilt husie. Tsaashdaa tanai site deerh medeelel saijrah baih gedegt naidaj, huleej bna shuu. Yalanguya setgel zuin bulan dahi medeellee mongol orchuulgatai gargahiig hicheenguilen husie.Mun tanai tuvuur hamt olnooroo uilchluulvel yamar une tariftai yum bol. ene talaar delgerngui tavina uu.
|
|
Админ /2009-04-30/
|
Амараа танд баярлалаа. Бид webee дахин шинэчлэн ашиглалтанд оруулж байгаа учир алдаатай зүйл олон байгаа цаашдаа хичээн ажиллах болноо. Таны үнийн саналын хариуг удахгүй мэдэгдье. Та ямар сэдвээр сургалт зөвлөгөө авах тухайгаа бичээрэй. Танд амжилт хүсье баярлалаа.
|
|
Шинээ /2009-05-03/
|
Олон жил ханилсан хосуудын хайр сэтгэл хөрч, бие биенээсээ уйддаг гэж үнэн үү?
Би нөхөртэйгөө 18 жил хамт амьдарч байна. Бидний урьдын халуун хайр дурлал,
хүсэл тэмүүлэл үгүй болж, бэлгийн харилцаанд ховор ордог болсон. Найз хүүхнүүд
маань ингэхлээрээ салдаг гэх юм. Эсвэл би хэтэрхий их зүйл хүсээд байгаа юм
болов уу?
|
|
Админ /2009-05-03/
|
Олон жил үргэлжилсэн хамтын амьдрал романтик байдлаа алдаж бие биенээсээ уйддаг гэсэн тархсан ойлголтонд сохроор итгэх хэрэггүй. Энэ нь биеийн эрүүл мэнд муудах нь цаг бусаар доройтохтой адил ойлголт юм. Бүх зүйл та эрүүл мэнддээ хэр зэрэг гамтай хандсанаас шалтгаалахтай адил хайрын харилцаагаа хадгалж үлдэхийн тулд та хэрхэн санаа тавьсанаас шалтгаалах зүйл юм.
Хайр сэтгэл ид шидээ нэг шөнийн дотор ч алдаж болно. Үүний тулд түүнийг олон жилээр үл тоомсорлох, эхнэр нөхрийн хамтын амьдралаа хоёрдогч төлөвлөгөөнд авч үзэх, бие биенээ зайлшгүй ойлгох асуудлаас зайлсхийх, дуугүй байх, гомдлоо дотогш нь хадгалах болон хайр дурлалын урлагт сайн суралцаагүйтэй холбоотой. Яг иймэрхүү сэтгэл зүйн харилцаа бүхий эрүүл биш амьдралын дүр төрх дурлалт хосыг өрөөнд амьдрагч “хөрш” болгодог.
Таныг нөхөртэйгээ романтик, тачаангуй харилцааг халуун, цуцашгүй олон жилийн хайр дурлалаа үргэлжлүүлэх эрхтэй гэдэгт би туйлын итгэлтэй байна. Эхнэр нөхөр болон амьдарсан 18 жилээс илүү юу үүнийг баталж чадах вэ? Гэхдээ... хосууд хоёулаа хайр дурлалаа дэмжихийн тулд чадах бүхнээ хийж, хайр дурлалын урлагт суралцаагүй зүйлдээ тэвчээр гарган суралцах болсон тохиолдолд ингэж болно. Эхлээд нөхөртэйгээ зэрэгцэн сууж гарыг нь атган өмнө нь та хоёрт байсан ойр дотносол, биеийн болон сэтгэл санааны дотно байдал танд маш их хэрэгтэй байгааг хэл. (түүнд энэ л маш их дутагдаж байгаа надад итгээрэй!) Ямар нэгэн юманд буруутгалгүй, түүнд ойлгуул. Тэрээр яг одоо амсаж байгаагаас илүү их хайр амсах эрхтэйг тайлбарлаж хэл. Та үүнийг хүртэх эрхтэй. Та хоёр романтик мэдрэмжээ бий болгохоор санал нэгдсэн бол энэхүү зөвлөгөөг дагахыг оролдоорой. Энэ нь танд алдсан баяр баясгалан, дотно байдал, аз жаргалаа бий болгоход туслах алхам болно.
|
|
Аагий /2009-05-03/
|
Нөхрөө яг л жаахан хүүхэд шиг халамжлахаа яаж болих вэ?
Бид гэрлээд арван жил болж байна. Бид хоёр гурван жаахан хүүхэдтэй боловч надад нөхөртэй минь нийлээд дөрөв байгаа юм шиг санагддаг. Би цаг үргэлж түүнтэйгээ жаахан хүүхэдтэй харьцдаг шиг ханддагаа анзаардаг. Үнэндээ тэр нэлээд жаахан хүүхэд шиг авирладаг. Үргэлж л ямар нэг юмаа алдах, миний захисныг мартах, гэрээр л нэг эд юмсаа тараан хаядаг.Би заримдаа өөрөө өөртөө гутарч,өрийгөө үзэн ядаж бухимддаг.Миний энэ ааш зан түүнд төвөгтэй байдаг бололтой. Үүнээсээ болоод бидний бэлгийн амьдрал бараг алга болсон. Яах вэ?
|
|
Админ /2009-05-03/
|
Ийм асуулт тавьсанд баяртай байна. Энэ бол нөхрийнхөө ээж нь болж тоглох нь гэрлэсэн эмэгтэйчүүдийн байнга гаргадаг алдаа юм. Бид яг л нөхрөө болчимгүй амьтан хэмээн халамжлах тусам төдийчинээ ээжтэй нь адилхан болдог. Намайг зэмлэнгүүт хайрт ээждээ хүүхэд байхдаа эсэргүүцдэг үйлдэл хийх эсвэл шууд л үгэнд ордог. Түүнээс гадна ханьдаа үзүүлэх «эхийн» халамж хайр дурлалын харилцааг сүйтгэх хамгийн хурдан болон үнэнч арга юм. Нэг ч эр хүн төрсөн ээжтэйгээ унтахгүй гэдгийг ойлго. Та түүний ээжтэй төстэй болсноор та дур татам амраг бүсгүйн шинжээ алдаж байна. Эхийн хайр хязгааргүй сайхан мэдрэмжийг төрүүлдэг гэдгийг бид мэднэ. Биднийг хооллож, хувцаслаж, нулимстай нүүрийг маань арчдаг. Бид ээжүүд шигээ эмэгтэйчүүд гэдгээ ойлгож мэдэнгүүтээ бидний ухамсарт жинхэнэ хувьсал гарна. Үүний үр дүнд бид «халамжтай эх»-ийн дүрд хайрладаг эрчүүдийнхээ өмнө тоглодог.Та үүнээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эхийн хайр харалган бөгөөд хариу нэхдэггүй бол эр эмийн хайр ямагт хариу нэхэж байдаг гэдгийг. Бид хэнийг яаж хайрлахыг арван сар хэвлийдээ тээсэн ээжээсээ суралцаж, хосууд бие биенээ хэрхэн хайрладгийг аав ээжээсээ суралцдаг билээ.
Эрчүүдийг бид өөрсдөө хүүхэд болгож, том болох хүслийг төрүүлэн, үүрд хүүхэд насны аз жаргалтай гэрээ орхихыг хүсэхэд хүргэдэг гэдгээ л бид тооцдоггүй юм.
Бүсгүйчүүд бид ингэж л «эхийн» дүрд орж байгаа юм даа.
- Өөрсдийнх нь хийж чадах ажилд эрчүүдэд туслах (тэдэнд хувцас сонгон, гадаад төрхийг нь харж, алга болсон зүйлийг нь хамтдаа хайлцана.)
- Улиг болсон үгэн тоглоомоор байнга тэдэнтэй тоглоно. («Чи өлссөн үү... каш идэх үү? Идэхгүй юу? За за, амттайхан шөлхөн хийвэл ямар байна вэ?»)
- Эрчүүдийн өөрсдийнх нь мэддэг зүйлийг сануулж, эрчүүдийг мартамхай, хариуцлагагүй байхыг зөвшөөрье. (хогоо авч гарахаа мартваа... сүү худалдаж авахаа мартав.)
- Тэднийг яг хүүхэд шиг зэмлэнэ. («Гал тогооны өрөөний гэрэл унтраа гээд байгааг хэдэн удаа давтах юм бэ!»)
- Зарим нэг зүйл тэдэнд бүрэн итгэдэггүй. (Амралт чөлөө, амралтын өдрүүдээ төлөвлөх, хүүхдүүдэд хувцас худалдаж авах)
- Эрчүүдэд хэрэггүй байхад зөвлөгөө, заавар өгдөг (тэдний хувийн зүйлийг мөрдөх, хэрвээ тэд хоол бэлдэхээр болсон бол «зөв» гэсэн жороор л хөндлөнгөөс оролцоно.) Таныг дараахь зүйлийг хэлэх байх гэж мэдэж байна. «Гэхдээ тэр түлхүүрээ хаана тавьсанаа дандаа мартдаг»... «Гэвч би үүнийг хийхгүй бол, хэн ч хийхгүй». Би өөрөө ч таных шиг байдалд байсан гэдэгт итгээрэй. Ганцхан зүйлийг хэлье: ялихгүй зүйлээр нөхрөө халамжлахад гэрийн түлхүүрээ ч илүү нэлээд том зүйл гээгддэг. Ганцхан хором хүлээ л дээ тэр өөрөө л олог.
Тиймээс «ээж» нь байхаа больж энгийн дүрмийг мөрдөнө үү:
1-р дүрэм:Түүний өөрийнх нь хийж чадах зүйлд бүү оролц, хий.
2-р дүрэм:Түүнтэй найдвартай, сайн мэдэх хүнтэйгээ харьцаж байгаа юм шиг бай.
3-р дүрэм: Хэзээ ч түүнтэй «эх нь хүүтэйгээ» ярьж байгаа мэт бүү ярь.
4-р дүрэм: Гэр бүлийн хариуцлагыг хувааж ав; түүний үүрэг хариуцлагыг өөртөө бүү ав. (Түүнийг алдаа гаргасан ч)
5-р дүрэм: «Ингэж л би«эх» болон тоглож байгаа юм даа» гэсэн гарчгийн доор жагсаалт үүсгэ. Үүнийхээ нэг хувийг нөхөртөө өг, таныг мартсан үед нөхөр тань сануулж байг.
|
|
Jagaa /2009-05-22/
|
Sain bainu uu ta bvhend ene odriin mend hvrgie. tanai surgaltuud yaj yawagddag be bi setgel zvin zowlogoo ogoh surgalt awah gesen ym bi Khentii aimgiinh Hvvhed hamgaalliin horooni niigmiin ajiltan ym manai vil ajillagaani gol zorilgo ni nasand hvreegvi hvvhded yal edlvvlehgvi bh ym bid tedniig hvmvvjvvleh vreg awdag gej oilgoj bolno getel tedenteige haritsahad haaya berhsheeltei baidag ym gemt heregt ortson nasan hvreegvi hvvhedtei herhen hariltsah, tedentei herhen ajillawal ilvv vr dvnd hvreh talaar ilvv medlegtei boloh gesen ym
|
|
Админ /2009-05-27/
|
Сайн байна уу Жагаа. Хүүхэдтэй ажиллах нь манай байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл юм. Энэ чиглэлээр сургалт мэдээлэл авах 2 боломжийг санал болгож байна.
1-рт. Манай төвд ирж сургалтанд хамрагдаж, мэдээлэл авч болно
2-рт. Тодорхой нөхцлүүдийг харилцан тохиролцсон тохиолдолд /унааны болон бусад зардал г.м/ танай байгууллагад очиж сургалт явуулж, мэдээлэл өгөх боломжтой.
Вебийн зүүн эгнээний "Ангилал" хэсгийн "Холбоо тогтоох" буюу 2-р цэсрүү орж манай утас, цахим хаяг, байршлыг харж болно.
Асуулт тавьсан явдалд баярлалаа. Ойлгомжгүй болон өөр бусад асуулт, мэдээлэл хэрэгтэй бол дахин хандана уу.
Танд баярлалаа.
| |